Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -39...-44 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -32...-37 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Сэлбэ голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -26...-31 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
Гал түймэр:
- Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хорооны “Шандын хурган”-ы 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 07:20 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймаг, Шивээговь сум Бэхт багийн “Шинэ-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 22 км-т, сумын төвөөс хойд зүгт 22 км-т/ цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 09:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход ажилчдын 5х8 метрийн хэмжээтэй цайны газарын барилга шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 43 дугаар хорооны “Алтай”-н 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 16:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймаг, Хангал сум Хялганат тосгоны 4 дүгээр багийн “Малчин”-ы 7 дугаар гудамжинд /аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 2,5 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 18:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:
Дундговь аймаг, Эрдэнэдалай сум 7 дугаар багийн “Гүн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 107 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ Бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.22-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Сайнцагаан сумаас Эрдэнэдалай сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын “Бонго-3” загварын бага оврын ачааны автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.
Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Рашаант багийн “Билүүтийн хяр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 43 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.22-ны өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын чиглэлд 4 зорчигчтой (2 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Х-ын “Прадо-150” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.
Дорноговь аймаг, Сайншанд сум 8 дугаар багийн “Шинэ-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т, Дэлгэрэх сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 03:30 цагт хүлэээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас Сайншанд чиглэлд 5 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн М-ийн “Альфард” загварын суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн байсан тул автомашиныг үлдээж зорчигчдыг нь Сайншанд суманд хүргэж ирсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/01/23
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/01/23
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/01/23
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.