“Цэргийн байрзүйг үйл ажиллагаандаа ашиглах аргачлал” сэдэвт сургалт эхэллээ

A- A A+

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас Үндэсний батлан хамгаалахын их сургуультай хамтран зохион байгуулж байгаа “Цэргийн байрзүйг үйл ажиллагаандаа ашиглах аргачлал” сэдэвт сургалт НОБГ-т эхэллээ.

Цэргийн байрзүйн зургийн ашиглалт, бодлого-төлөвлөлтийн, шийдвэрийн даргын ажлын, маршийн зураг үйлдэх, хөтлөх мэдлэг, дадлага, ур чадварыг олгох зорилготой тус сургалтад төв, орон нутгийн  Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Энэ сарын 26-ныг хүртэл үргэжлэх тус сургалтаар байрзүйн зургийг уншиж, судлах аргачлал, зураг дээр хэмжилт хийх, зургаар газар орон дээр зүг чиг баримжаалах, шийдвэр болон маршийн зураг болоод бодлого-төлөвлөлтийн зураг зэрэг сэдвийн хүрээнд онолын болон дадлага хосолсон хэлбэрээр алба хаагчдад мэдлэг олгох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ