Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос 4-9 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11-16 градус, бусад нутгаар -17-22 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос 4-9 м/с, өдөртөө -18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. 24-ний өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35-40 градус, өдөртөө -23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -17-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11-16 градус, өдөртөө -5-10 градус, бусад нутгаар шөнөдөө -17-22 градус, өдөртөө -11-16 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

- Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, Морингийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 08:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х5 метрийн хэмжээтэй зөөврийн байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр  багийн Пионерын 14 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 12:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн  “Хьюндай портер” загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.       

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Цайзын 15 дугаар гудамжинд байшин, гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн У-ын 6х12 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр, 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр болон эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сургуулийн 76 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 23:08 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ын 3х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.     

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ: 

Дорнод аймаг, Матад сум Буян-Өндөр багийн “Үхэр худгийн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ Матад сумын харьяат малчин Г, Ц нар 01.20-ны өдрийн 15:00 цагийн орчим Хэрлэн сумаас Матад сумын Буян-Өндөр багийн “Үхэр худгийн хоолой” гэдэг газар байдаг гэрлүүгээ суудлын автомашинтай явахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин Ц /50 настай, эрэгтэй/, Г /42 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 01.21-ний өдрийн 18:00 цагаас зохион байгуулж, 01.22-ны өдрийн 01:30 цагт гэрээс нь баруун хойд зүгт 20 км-т Матад сумын “Зээргэнэ” гэдэг газар автомашинтайгаа цасанд суусан байсныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. 

Дорноговь аймаг, Айраг сум Сайн-Ус багийн "Өргөний-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, Бор-Өндөр сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ Малчин Г нь 01.21-ний өдрийн 14:00 цагийн орчим адуундаа явна гэж гэрээсээ морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 21:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын  ажилтнууд, орон нутгийн иргэд, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Тамгын газрын ажилтнууд малчин Г /48 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 01.21-ний өдрийн 22:57 цагаас зохион байгуулж, 01.22-ны өдрийн 01:55 цагт гэрээс нь баруун хойд зүгт 8.5 км-т Айраг сумын Сайн-Ус багийн “Зүүн сондуул” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Цасанд суусан: Өвөрхангай аймаг, Хужирт сум Өвөр модот багийн “Хад бригад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, сумын төвөөс урд зүгт 25 км-т/ Арвайхээр сумаас Булган аймгийн Могод сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 21:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчдыг очиход иргэн Э-ын  “Тоёота приус 20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан.    

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум Рашаант багийн "Баарангийн даваа" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ Хөхморьт сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 2 зорчигтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын "Хино рэнжер U-GD3HJAA" загварын ачааны автомашин автозамын хажуу тал руу орж цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ