Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо COPY

A- A A+

АНУ-ын Хөгжлийн агентлагийн төлөөлөгчид  УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа болон өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.

Улсын хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар 190.760 мянган өрхийн 64.665 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд өнгөрсөн оны 12 сарын 20-ны өдрийн байдлаар 18 мянган өрхийн 7 сая гаруй мал сум болоод аймгийн отрын бүс, хилийн зурваст оторлож байгаа юм.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 01 сарын 10-ны байдлаар 8 аймгийн 18 суманд төмөр буюу шилэн зудын, 16 аймгийн 85 суманд цагаан зудын, 16 аймгийн 75 сум цагаанаар зудархуу нөхцөл үүссэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, УОК-оос холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгааг энэ үеэр танилцууллаа.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед хэрхэн хамтран ажиллах, малчдад өвс тэжээлийн болоод хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар харилцан санал солилцлоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ. 

Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Нийт дуудлагын 95 нь обьектын гал түймэр, 11 нь ой, хээрийн түймэр, 4 нь шар усны үер, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,  10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн орлогч, штабын дарга нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэргэдэх ангийн штабын дарга, улсын нөөцийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа.