Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар хойноос 4-9 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -37...-42 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -24...-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно, салхи хойноос 4-9 м/с, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 22-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 20-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна
Гал түймэр:
- Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум Өвгөд багийн “Өвөр зөөхий” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 198 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км -т/ байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Б-ийн 5х9 метрийн хэмжээтэй байшин 01.17-ны өдрийн 17:00 цагт шатсан тухай мэдээллийг иргэн Б 01.18-ны өдрийн 10:21 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Дархан-Уул аймаг, Дархан сум 2 дугаар багийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 7х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хорооны “Хайрхан”-ы 2 дугаар гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 4х10 метрийн хэмжээтэй граж, “Сонато-6” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г/40 настай, эрэгтэй/-ын нүүр бага зэрэг түлэгдсэн байсныг НЯТТ-д шилжүүлэн өгсөн.
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны Хөшөөт хэсгийн 1304 тоот /аймгийн төвөөс хойд зүгт 102 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4х4 метрийн хэмжээтэй байшин, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хорооны “Арцат”-ын 9/Б дүгээр гудамжны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 22:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 00:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /48 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн байгуллагад шилжүүлэн өгсөн.
ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:
- Автозамын тээврийн осол: Улаанбаатар хот, Налайх дүүрэг 7 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин авто замын нүхэн гарцны тулгуур багана мөргөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 22:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Истана” загварын бага оврын ачааны автомашин нүхэн гарцны тулгуур мөргөж тухайн автомашины жолооч Э /46 настай, эрэгтэй/ төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлжэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/01/19
Шинэ мэдээЭнэ сарын 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна
2024/01/19
Онцгой байдлын цаг“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №208
2024/01/19
Шинэ мэдээНийт дуудлагын 66 нь обьектын гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.