Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17-22 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -7-12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3-8 градус, бусад нутгаар -12-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно. Салхи баруунаас 5-10 м/с, -12-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 19-ний өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 20-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 21-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-ны өдөр говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 19, 20-ны өдөр говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39-44 градус, өдөртөө -27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -32-37 градус, өдөртөө -20-25 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -17-22 градус, өдөртөө -9-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, “Эмээлтийн товчоо” гэдэг газар харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 07:20 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход нийслэлийн х2 метрийн хэмжээтэй байрны дотор эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо нийтийн 3 дугаар байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 12х40 метрийн хэмжээтэй нийтийн байранд иргэн М-ын 4х8 метрийн хэмжээтэй өрөөний хана, таазны хэсэг, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймаг, Баян сум Цант баг дахь “Цагаан дэл”-ийн жоншны уурхай явах замд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 15:51 цагт хүлээн авсан.Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын “Хово синотрак” загварын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Эмээлтийн баруун дэнж байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 20:02 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 15х38 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Рашааны 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 00:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 20х20 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:
Цасанд суусан: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, "Нарийны-Ам" гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.17-нй өдрийн 08:06 хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын "Тоёота румион" загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан.
Төв аймаг, Баяндэлгэр сум Галуут багийн "Мэлз" гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.17-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын "Тоёота приус 41" загварын суудлын автомашинтай цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан.
Увс аймаг, Тариалан сум Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар 8 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.17-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Хьюндай портер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/01/18
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/01/18
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/01/18
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.