Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Булган, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -5...-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...0 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 18-нд нутгийн баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн өмнөд хагаст, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -26...-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -18...-23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.
Гал түймэр:
- Төрийн өмчид гарсан: Дархан-Уул аймаг, Шарынгол сум Санжинт багийн “Задгайд” Эзэнгүй байшин дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 22:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход байшин дотор хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум Лхүмбэ багийн “Баян-Овоо” хорооллын 1033 тоот Хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн хашаанд 1000 боодол хураалттай өвс шатаж байсныг 00:36 цагт бүрэн унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг12 дугаар хорооны Булгийн 2 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан. ус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, иргэн А-ын 8х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, цонх хайрагдаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д/44 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хорооны Бугын-Ам гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 01:32 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:
Төөрсөн, сураггүй болсон: Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Сангийн далай багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 73 км, сумын төвөөс зүүн зүгт 37 км/-т 01.16-ны өдрийн 17:00 цагийн орчим Эрдэнэдалай сумын төвөөс “Цагаан-Овоо” гэдэг газрын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Б, М нар сураггүй болсон тухай дуудлагыг 01.16-ны өдрийн 21:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн Б /50 настай, эрэгтэй/, М/14 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 22:12 цагаас эхлэн зохион байгуулан сумын төвөөс зүүн урд зүгт 31 км зайд “Шавар толгой” гэдэг газраас автомашин нь цасанд суусан байсныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Цагаан-Овоо багийн “Гучингийн хэц” гэдэг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 65 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/-т 01.16-ны өдрийн 16:10 цагт Сайнцагаан сумаас Эрдэнэдалай сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Б, Д нар сураггүй болсон тухай дуудлагыг 01.16-ны өдрийн 22:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан Б /40 настай, эрэгтэй/, Д /40 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 23:25 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж 01.17-ны өдрийн 01:50 цагт сумын төвөөс зүүн зүгт 45 км зайд “Гучингийн хэц” гэдэг газраас автомашин нь цасанд суусан байсныг эсэн мэнд олж, ажиллаж татан гаргасан.
Цас шаварт суусан: Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Цагаан-Овоо багийн “Гучингийн хэц” гэдэг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 65 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/-т Сайнцагаан сумаас Эрдэнэдалай сумын чиглэлд зорчиж явсан 6 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.16-ны 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхныг очиход 6 зорчигчтой 2 суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/01/17
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/01/17
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/01/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ