УИХ-ын дарга Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Архангай аймгийн Булган суманд оторлож байгаа малчин өрхүүдийн төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл сонслоо.
Тус аймгийн нутгаар Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгаас малчид ирж өвөлжихөөс гадна аймаг дотроо ч отор нүүдэл хийх нь их байна. Аймгийн 8 суманд зудын байдалтай гэж үнэлэгджээ.
Энэ үеэр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас отор нүүдэл хийж байгаа залуу малчин А.Дорждагвынд зочиллоо. Залуу малчин гэр бүл ган, зуд, байгаль цаг уурын бэрхшээлээс илүү малын гаралтай түүхийн эдийн үнэгүйдэл малчдын аж амьдралд хамгийн том чөдөр тушаа болж байгааг онцолсон юм.

Тэд уламжлалт нүүдлийн мал аж ахуй олон талын өгөөжтэй ч ашиг шимийг нь бүрэн дүүрэн хүртэж чадахгүй учраас нэгдмэл зохион байгуулалт, тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй гэдэг саналыг хэлж байлаа.

Архангай аймаг нь 2019 оноос эхлэн малчдын нөхөрлөлийг байгуулж, хамтарч эхэлсэн туршлагатай. Иймд бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт өв соёлыг алдагдуулахгүйгээр МАЛЧИН-МАЛ-БЭЛЧЭЭР гурвын харилцан шүтэлцээг хангах замаар малчин өрхүүдийн хөдөлмөрөөрөө хорших, нэгдэн хамтрах үйл ажиллагааг дэмжих нь чухал байна.
Отрын бүсэд өвөлжиж байгаа малчин өрхүүдэд өвс тэжээлийн хангамж, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг тулгамдаж байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр ОБЕГ болон аймаг, орон нутгийн удирдлагууд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.

2024/01/16
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/01/16
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/01/16
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.