Галт уул дэлбэрсний улмаас хотын бүх хүн амыг нүүлгэн шилжүүлээд байна

A- A A+

Исландын Гриндавикийн ойролцоо өчигдөр буюу ням гарагт галт уул дэлбэрч, хот руу лааваа урсаж, байшин, барилгууд олноор шатсан бөгөөд хотын нийт хүн ам болох  4000 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.  

Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон галт уул дэлбэрсний дараа хамгаалалтын далан байгууламжуудыг байгуулсан ч халуун урсаж байгаа гал заримыг нь эвдэж, сүйтгэжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Гудни Йоханнессон “Орон гэрээ алдсан иргэдэд хандан аюулт үзэгдлийг хамтдаа даван туулахыг” уриалсан байна.  

Мөн Ерөнхий сайд Катрин Якобсдоттир “Амиа алдсан, гэмтэж, бэртсэн хүн байхгүй бөгөөд агаарын тээврийн нислэгт өөрчлөлт ороогүй. Одоогийн байдлаар хохирлын үргэлжлэх хугацаа, хэмжээг тооцоолохгүй боломжгүй байгаа” гэдгийг мэдээллээ.

Исландын Цаг уурын албанаас (IMO) галт уулын идэвхжил нь арьс, нүд, хамар, хоолойг цочроодог хүхрийн давхар исэл зэрэг хий ялгаруулдаг тул дэлбэрэлтийн дараах үр дагавар нь амьсгалын замын өвчлөлтэй иргэдийн хувьд нэлээд хүнд нөхцөл байдал үүсгэж болзошгүйг анхааруулсан байна.

Эх сурвалж:https://www.bbc.com/news/world-europe-67977591

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ