Онцгой байдлын байгууллага 2024 оны сургуулийн жилийн нээлт боллоо

A- A A+

Онцгой байдлын байгууллага 2024 оны сургуулийн жилдээ сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг тооцож, хариуцлагыг нэмэгдүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургуулийн жилийн нээлтийг өнөөдөр нэгдсэн журмаар зохион байгууллаа.

Энэ хүрээнд бие бүрэлдэхүүний хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд алба хаагчдыг сургаж хөгжүүлэх, удирдлагууд сургалтын үр дүнд хяналт шалгалтыг нэмэгдүүлж, хариуцлагыг дээшлүүлж, өдөр тутмын дадлага сургуульд хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэх, сургалтыг арга барилыг өөрчлөх, алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах, ахлагч бүрэлдэхүүний манлайлал, мэдлэг боловсрол, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, албанд ашиглагдаж байгаа аврах, гал унтраах, техник, тоног, төхөөрөмж, багаж хэрэгслийн тактик техникийн үзүүлэлт ашиглалтыг алба хаагчдад эзэмшүүлэх гэсэн зорилтыг хэрэгжүүлэх юм.

Сургалт бэлтгэлийг  “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг  шалгаж үнэлэх заавар”, “2024 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, алба хаагчдын өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, сургалт бэлтгэлийг онол, дадлага хослуулан зохион байгуулна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.