Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с, Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -31...-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар -26...-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 3-8 м/с, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар 5-10 м/с, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-19-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -14...-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Гал түймэр:
- Хувийн өмчид гарсан: Орхон аймаг, Баян-Өндөр сум Чингэл багийн 47 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан.
Баянхонгор аймаг, Баянхонгор сум Цагаанчулуут багийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 20:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Сайншанд сум, 7 дугаар багийн “Депо”-гийн 105 дугаар байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 20:20 цагт очиход иргэн Н-ийн орон сууцны байранд модон шүүгээ шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хорооны “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 01:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 01:23 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:
-Усны осол - Голын мөс цөмөрсөн: Хэнтий аймаг, Биндэр сум Баянгол багийн “Онон гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ Онон голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01.14-ний өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 27 км зам туулан 23:22 цагт очиход Биндэр сумаас Баян-Адарга сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой (2 нь хүүхэд) иргэн Б-ны "Портер" загварын ачааны автомашин усанд суусан байсныг татан гаргах боломжгүй тул автомашиныг үлдээж, зорчигчдыг Баян-Адрага сумын төвд авчирсан.
-Цас шаварт суусан: Өвөрхангай аймаг, Хужирт сум, Өвөр модот багийн “Цагаан даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.14-ний өдрийн 13:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 15 км замыг туулан 13:55 цагт очиход Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын чиглэлд зорчиж явсан иргэн А-ийн “Делика” загварын суудлын автомашин цасанд суусан байсан тул 14:10 цагт татан гаргасан.
Өвөрхангай аймаг, Хархорин сум, Шанх багийн “Хавцал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/ 2 суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.14-ний өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 50 км зам туулан 22:57 цагт очиход Архангай аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Лексус-470” загварын суудлын автомашин, иргэн М-ийн “Харриер” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 23:30 цагт татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/01/15
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/01/15
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/01/15
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ