Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан зарим ахмадуудад төрийн дээд одон, медаль хүртээснийг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гардуулан өглөө.
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор НОБГ-ын ахмад ажилтан Д.Эрдэнэбилэг, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Д.Чулуунхүү, “Цэргийн гавьяаны одон”-оор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан А.Ганжаргал, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Б.Мягмаржав, мөн газрын ахмад ажилтан Д.Бат-Эрдэнэ, мөн газрын ахмад ажилтан Л.Алтанцаг, мөн газрын ахмад ажилтан П.Алтанцоож,
“Алтан гадас одон”-оор ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн радиологич-судлаач А.Нарангэрэл, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Б.Түмэнбаяр, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Ш.Дулмаа нар шагнагдлаа.
Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Төрийн дээд, одон медаль хүртсэн ахмадууддаа хувиасаа болон нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс халуун баяр хүргэе. Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулуу болох Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудад залуу халаа нас, эрдэм, мэдлэг, ур чадвараа дайчлан ажилласан та бүхнээрээ үе, үеийн алба хаагчид бахархаж байгаа. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
2024/01/12
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/01/12
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/01/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ