Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +3...+8 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын хөндийгөөр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна. Оройдоо баруун аймгуудын нутгаар хүйтний эрч чангарна. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Гал түймэр: 

Төрийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо, Содон хорооллын 113 дугаар байр 2 дугаар орц хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 14:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 362 иргэнийг аюулүй гаргасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 08:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

- Хувийн өмчид гарсан: Архангай аймаг, Өгийнуур сум Орхон багийн “Марз” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 132 км, сумын төвөөс зүүн зүгт 32 км/-т Гэр шатсан тухай мэдээллийг 01.11-ний өдрийн 10:10 цагт хүлээн авсан. 01.09-ний өдрийн 18:00 цагийн орчим малчин У-ын 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт бүрэн шатсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцсийн задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 01:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход тоотгүй хашаан дотор иргэн Э-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 10 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 02:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн залгаа 6х6 метрийн хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

- Автозамын тээврийн осол: Дорнод аймаг, Баянтүмэн сум Хотонт багийн “Гурван” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 18 км/-т Зам тээврийн осол болж автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 18:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М /54 настай, эрэгтэй/ нь “Бонго-3” загварын ачааны автомашинтайгаа онхолдож автомашины эд ангид зүүн хөл нь хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гарган аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Завхан аймаг, Тэс сум Дооно багийн ‘Ширэнгэ’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 350 км, сумын төвөөс баруун урд зүгт 37 км/-т 6 зорчигчтой автомашин цасанд сууж эвдэрсэн, явах боломжгүй болсон тухай дуудлагыг 01.11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “Ланд-200” загварын автомашин /6 зорчигчтой/ цасанд сууж автомашин нь эвдэрч явах боломжгүй болсон байсныг ажиллаж автомашиныг нь татан гаргаж Тэс сумын төвд авчирсан.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Малх багийн "Сүүжийн худаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км/-т автомашин цасанд сууж эвдэрсэн, явах боломжгүй байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 20:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн А/46 настай, эрэгтэй/-ын  “Пронтер” загварын автомашин эвдэрч цасанд суусан байсныг  ажиллаж татан гаргаж Говьсүмбэр аймгийн төвд авчирсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна

Нийт нутгийн дөрвөн хувьд нь өвөлжилт хүнд байна

Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ