АНУ-ын зүүн бүс нутагт өнгөрөгч мягмар гарагт буюу энэ сарын 9-нд хүчтэй цасан шуурга шуурч, 12 муж улсын 811.000 орчим айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүч тасарсан байна. Канзас муж цасан шуурганы аюулт үзэгдэлд хамгийн их хохирол амсаад байгаа бөгөөд 1137 удаагийн дуудлага бүртгэгдсэний 237 нь автомашины ослын дуудлага байжээ. Мөн Калифорни мужийн Тауэе нуурын цанын баазад цасны гулгалт үүсэж, 66 настай иргэн амь насаа алдсан байна. Тус мужид өдөртөө -19 хэм, шөнөдөө -38 хэмд хүрч хүйтэрч, 2-5 инчийн хэмжээтэй цас орох төлөвтэй байгаа талаар мэдээллээ. Хамгийн сүүлд 1997 оны нэгдүгээр сард өдөртөө -16.5 хэм, шөнөдөө -23 хэмд хүрч хүйтэрсэн байна.
Эх сурвалж: www.reuters.com
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
2024/01/11
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2024/01/11
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.
2024/01/11
Шинэ мэдээАрхангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.