Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орсон.  Бусад нутгаар  цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, Монгол-Алтайн уулархаг нутаг болон, тал хээрийн нутгаар зарим үед 15-17 м/с хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 0...+5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 3-8 м/с, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

   Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 13-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 15-наас нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг20 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын Г дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 10:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8х18 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хорооны “Хангай”-н 37 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 20:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Сэлэнгэ аймаг, Баянгол сум Гонир багийн “Баянцогт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 173 км-т/ том оврын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 23:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын “ND-4254” загварын зүтгүүрийн хойд дугуй шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймаг, Булган сум Хулсан шанд багийн "Оорцог" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ 01.09-ний өдрийн 13:00 цагийн орчим Хэрлэн сумаас  Булган сумын Хулсан шанд багийн "Оорцог" гэдэг газрын чиглэлд суудлын автомашинтай явсан иргэн Э, Ш нар сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:22 цагт хүлээн авсан. Булган сумын мэргэжлийн ангийнхан иргэн Э /42 настай, эрэгтэй/, Ш/11 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 01.09-ний өдрийн 21:30 цагаас зохион байгуулж 01.10-ны өдрийн 12:30 цагт тус багийн "Өвдөг" гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-аас эсэн мэнд олсон.    

Хөвсгөл аймаг, Тариалан сум Таван толгой багийн “Он сэртэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ Тус сумын харьяат иргэн Б нь 01.10-ны өдрийн 20:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 23:25 цагт хүлээн авсан. ус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 10 алба хаагчдыг очиход  иргэн Б /47 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг 01.11-ний өдрийн 00:47 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:55 цагт тус багийн “Зүлэгт” гэдэг газар /гэрээс зүүн хойд зүгт 8 км/-аас эсэн мэнд олсон.    

Хэнтий аймаг, Дархан сум Хараат багийн "Сувирагийн хоолой"   гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын  “Лексус RX-450h” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.

Дорноговь аймаг, Айраг сум Нарт багийн "Цагаан дэл" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 20:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  "Адван" загварын суудлын автомашин цасанд суусан байсныг  татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Гамшиг судлалын салбар дахь хиймэл оюуны хэрэглээ, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Хуралд оролцогчдын материалыг 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд хурлын эмхэтгэлийг цахимаар эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгох юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Туухайт спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 15 медаль хүртлээ

Алба хаагчид эрэгтэйчүүдийн -68кг,-73кг,-85кг,-95кг,+95кг жинд, эмэгтэй -58кг,-68кг, +73кг -ийн ангилалд богино түлхэлт, урт түлхэлт, огцом түлхэлт гэсэн 3 төрлөөр оролцож, ийнхүү амжилт үзүүллээ.