Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Сүхбаатар аймгийн нутгийн зарим газраар цас орж, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Ховд, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, нутгийн зүүн хагаст зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -12-17 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4-1 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2-7 градус, бусад нутгаар -6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө -7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-ний өдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр цас орно, 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 11-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, 12-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 13-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 11-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 12-ны өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23-28 градус, өдөртөө -12-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -12-17 градус, өдөртөө +1-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18-23 градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байна. 13-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо,  Яргайтын 41 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 00:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 2х3 метрийн хэмжээтэй дугуй засварын байранд эд, хогшил шатаж байсныг  унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо,  Хайрханы 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 02:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах аврах 65 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хананы хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 34 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 03:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дундговь аймаг, Сайнцагаан сум Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Өлзийт сумын чиглэлд /аймгийн төвөөс баруун зүгт 92 км-т/ 01.08-ны өдрийн 17:00 цагийн орчим Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Өлзийт сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашинтай 4 хүн /үүнээс хүүхэд 1/ сураггүй болсон тухай дуудлагыг 01.09-ний өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Өлзийт сумын мэргэжлийн ангийнхан, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид “Приус 30” загварын суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Б /78 настай, эрэгтэй/, Г /30 настай, эрэгтэй/, Б /30 настай, эмэгтэй/, О /12 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.09-ний өдрийн 10:18 цагт Сайнцагаан сумаас урд зүгт 80 км-т “Оорцогийн бууц” гэдэг газарт айлд байхад нь эсэн мэнд олсон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.