Газар хөдлөлтийн дараа нөхцөл байдал хүндэрч 1000 орчим хөрсний гулгалт үүсчээ

A- A A+

Газар хөдлөлтийн голомтод Японы үндэсний  Эрэн хайх, аврах баг 20 орчим нисдэг тэрэгтэйгээр Ниигата, Тояма, Ишикава, Фукуи зэрэг 4 мужийн 35 хот, 12 тосгонд үүрэг гүйцэтгэж байна.

Ишикава мужид нэгдүгээр сарын 8-ны 16:00 цагийн байдлаар 168 хүн амь насаа алдаж, 323 хүн сураггүй хэвээр байгаа бол 690 орчим  хүн гэмтэж бэртжээ. Мөн 1520 гаруй байшин нурж, эвдэрсэн бөгөөд 403 түр хорогдох байранд 28.800 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Түүнчлэн 18.000 өрх тог цахилгаангүй, 66.100 айл өрх усгүй хэвээр байгаа аж.  Газар хөдлөлтийн дараа нөхцөл байдал хүндэрч нийт 1000 орчим хөрсний гулгалт үүсчээ. Газар хөдлөлтийн дараах хохирлын үнэлгээг хийхээр тус улсын Өөрийгөө хамгаалах хүчнийхэн ажиллаж байгааг мэдээлжээ.

Эх сурвалж: https://reliefweb.int/disaster/eq-2024-000001-jpn

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Архангай аймгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ

Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.