Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Сэлэнгэ, Ховд аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор цас орно. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -33...-38 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -28...-33 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31...-33 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. 13-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Гал түймэр:
- Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймаг, Хонгор сум Салхит багийн “Шивээт” хорооллын 14 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 06:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 10х7.5 метрийн хэмжээтэй байшин, 10х3.5 метрийн хэмжээтэй гарааш,“Honda Acty” загварын ачааны автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хорооны Тахилтын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 07:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 5 дугаар багийн “Лүнгийн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 15 км/-т Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 21:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын “Toyota Prius-30” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Сайншанд сум 6 дугаар багийн “Дампил” гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 03:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийналба хаагчдыг очиход иргэн Д-ийн 4х7 метрийн хэмжээтэй түлшний амбаарын баруун талын хана шатаж эхэлж байсныг ажиллаж унтраасан.
Завхан аймаг, Тэс сум Зүр багийн 2 дугаар хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 04:28 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Kia Bongo-3” загварын ачааны автомашины моторын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Гүний болон ул хөрсний ус: Орхон аймаг, Баян-Өндөр сум Говил багийн Булагт хэсгийн 1 дүгээр гудамжинд булгийн халиа үүсэж, 1 айлын хашаа усанд автсан тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан С-ийн хашаа усанд автсан байсныг соруулж, голын халианы усанд автах эрсдэлтэй айл өрхийг аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 48 м/куб шороогоор 70 см өндөртэй, 130 метр урттай далан байгуулж ажилласан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хорооны “Шижирийн даваа”-нд 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Toyota Land Cruiser Prado-150” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/01/09
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/01/09
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/01/09
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.