Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2023 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2024 ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” өнөөдөр эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож хэлсэн үгэндээ “Онцгой байдлын ерөнхий газар 2017 оноос “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийг Монгол Улсад дунд хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 2030 он хүртэл үргэлжлэх энэ төлөвлөгөөний хүрээнд өнгөрсөн онд бид ард иргэдийнхээ аюулгүй орчинд амьдрах нөхцлийг  бүрдүүлэх, улс орны нийгэм, эдийн засагт учирч болзошгүй гамшгийн эрсдэлийг удирдан, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд онцгой анхааран ажилласан. Мөн гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, штабын бэлтгэл, тусгай ажиллагааны удирдлагын чадавхыг бэхжүүлэх, холбоо, зарлан мэдээллийг сайжруулах, үйл ажиллагаандаа инновацыг шингээх ажлууд бодитой үр дүнд хүрсэн. 2023 онд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8260 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. 2024 онд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд иргэдийн бодит орлогыг хамгаалах, хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих, онц чухал шаардлагатай салбарын чадавхыг бэхжүүлэх зорилготой төсөв батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна. 2024 онд Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, албаны үйл ажиллагааг стандартын шаардлагад нийцүүлэн зохион байгуулахад онцгой анхаарал хандуулах жил байх болно. Та бүхэн шинэ онд дэвшүүлж буй  зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын аюулгүй байдлыг хангах ариун үйлсдээ өндөр амжилт гарган ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.” гэлээ.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх тус цугларалтаар удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа нэгж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.