Японд зарим улс цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ

A- A A+

Өнгөрөгч даваа гарагт буюу энэ сарын нэгэнд Японд болсон газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар /2024.01.05/ 84 иргэн нас барж, 79 иргэн сураггүй алга болоод байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-аас гамшгийн голомтот эрэн хайх, аврах ажиллагаанд цэргийн тусламж үзүүлэхээс гадна 100 мянган ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болжээ.

Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян “Эмгэнэл илэрхийлж, газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа болон хариу арга хэмжээнд шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа” гэдгээ мэдэгдээд байна.

Газар хөдлөлт болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 600 орчим удаагийн давтан чичирхийлэл мэдрэгджээ.

Ишикава муж хамгийн их хохирол амсаж, олон мянган айл өрх гэрэл цахилгаангүй хэвээр байгаа бөгөөд 34 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж, Ишикава, Тояма, Ниигата мужид 110 мянга орчим өрх усгүй хэвээр байна.

Японы Засгийн газраас гамшгийн хариу арга хэмжээнд дөрвөн тэрбум иен буюу 28 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: https://www.aa.com.tr/.../us-to-extend-military.../3099881

Орчуулсан Б.Гэрэлзаяа

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ