Европын улс орнуудад цаг агаарын эрс тэс үзэгдэл үргэлжилсэн хэвээр байна

A- A A+

Скандинавын бүс нутаг орчим агаарын хэм хоёр дахь өдрөө үргэлжлэн - 40 хэмд хүрч, Шведийн Лапланд хотод сүүлийн 25 жилд байгаагүй хүйтэн нэгдүгээр сард бүртгэгдсэн талаар Шведийн “TT” мэдээллийн агентлаг мэдээллээ.

Копенгаген, Дани-Европ зэрэг бүс нутгуудад өнгөрсөн лхагва гарагт цаг агаарын эрс тэс уур амьсгалын үзэгдэл болж, хэт хүйтний давалгаатай зэрэгцсэн цасан шуурга Скандинавын тээврийг саатуулж, сургуулиудыг хаахад хүргэсэн бол баруун Европт   хүчтэй салхи, аадар борооны улмаас үер бууж, нэг хүн амиа алджээ.

Нордикийн бүс нутагт мөн л энэ үеүдэд агаарын хэм -40 хэмд хүрч хүйтэрч,  нийт бүс нутгийн хэмжээнд тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох боломжгүй болж, нисэх онгоцны үйлчилгээ болон олон тооны сургууль хаагдсан байна.

Сибирь болон Арктикийн бүс нутгаас орж ирсэн хүйтэн агаарын давалгаа мөн Оросын баруун хэсгийг бүрхэж, Москва болон бусад бүс нутагт агаарын хэм цельсийн -36 хэмд хүрч, нэгдүгээр сарын эхэн үеийн дундаж температураас -6 хэмээр нэмэгджээ. Москва, Санкт-Петербург болон бусад бүс нутгийн албаны хүмүүс цаг агаарын улбар шар өнгийн сэрэмжлүүлэг өгч, оршин суугчдыг эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлсэн байна.

Баруун Европын зарим хэсэгт шуурга болж, өмнө зүгт нойтон цас, бороо холилдон орсон бөгөөд Англи улсын хурдны замд зорчиж явсан тээврийн хэрэгсэл дээр мод унаснаас нэг иргэн амь насаа алджээ.

Их Британи, Ирланд, Нидерландын цаг агаарын албанаас Хенк нэртэй хар салхины улмаас Их Британи даяар цахилгаан тасарч, тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт хүндрэлтэй нөхцөл үүсч, их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан байна.

Өнгөрөгч лхагва гарагт Англи, Уэльс хотуудад үерийн 300 гаруй сэрэмжлүүлэг идэвхжиж, 10.000 өрх айл тог цахилгаангүй хэвээр байна.

Их Британийн төмөр замын сүлжээ үерийн гамшигт нэрвэгдэж, цахилгаан тасарч оператор хооронд холбоонд орох боломжгүй болжээ.

Англи улсын өмнөд хэсгийн эргээс холгүй орших Уайт арал дээр хамгийн хүчтэй хар салхины эрсдэл бүртгэгдсэн бөгөөд салхины хурд цагт 151 км хүрсэн байна.

Францын үндэсний цаг уурын албанаас өнгөрөгч  пүрэв гарагт Францын хойд бүс нутгаар болон Бельги, Люксембург, Герман улсуудтай хиллэдэг хэд, хэдэн бүс нутагт үер, хар салхины аюулаас сэрэмжлүүлж, дахин бороо орж, салхи 100 км / цагийн хурдтай  ширүүсэх төлөвтэй байгааг мэдээллээ.

эх сурвалж: abcnews.go.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.