Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын зарим нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж,  зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2..-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -8..-13 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -15...-17 градус хүйтэн байна

Төлөв байдал: 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгууудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05, 06-нд говь, тал, хээрийн нутгаар, 07-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 08-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 05-нд ихэнх нутгаар, 06-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

- Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 6 дугаар багийн “Дөрвөлж” хорооллын 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 06:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 4х4 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 38 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 14:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэн тодорхойгүй 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор болон дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Өлгий сум Харасай 10 дугаар багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 01:13 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Цас шаварт суусан: Хэнтий аймаг, Баянхутаг сум Улаан-Өндөр багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 40 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-тХэнтий аймгийн Галшар сумаас Өндөрхаан сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин цасанд сууж шатахуун дууссан тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Э/57 настай, эрэгтэй/-ын “Toyota BB” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг  ажиллаж татан гаргасан.

Завхан аймаг, Тэс сум Нисэг багийн “Бэрхийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 387 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/-т Тус сумын “Бэрхийн-Өвөр” болон “1 дүгээр застав” гэдэг газрын чиглэлд дуудлагаар явж байсан сумын Эрүүл мэндийн төвийн автомашин цасанд сууж, эвдэрсэн тул 2 өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхэд автомашины дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг 01.04-ний өдрийн 18:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид очиж 2 өвчтөнг аваад 01.05-ны өдрийн 04:14 цагт сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ