Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 4-9 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, -13...-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  3-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 03-нд зарим газраар, 04-нд говь, тал, хээрийн нутгаар, 05, 06-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -12...-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +3...-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.

Гал түймэр: 

- Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 35 дугаар хороо, Бурхант хошууны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 17 дугаар хорооны “Задгай”-д Хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 12:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход хог шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр)10 дугаар багийн “Ялалт” хорооллын 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум 12 дугаар багийн 10 дугаар байр  хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Сайхан сум Номгон багийн “Задгай”-д /аймгийн төвөөс зүүн урд зүгт 148 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т / байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн 50x15 метрийн хэмжээтэй баранк байшинд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.   

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын “Задгай”-д   байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг  очиход иргэн О-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумУст тохой багийн "Шивээстийн-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн Б 01.02-ны өдрийн 20:00 цагт явганаар малдаа явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 01.03-ны өдрийн 00:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг Б/30 настай эрэгтэй/-ыг 00:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03:50 цагт тус багийн Цэнгэл хайрханы бэл"гэдэг газар /гэрээс нь баруун урд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон. 

. Цас шаварт суусан: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 4 дүгээр хорооны “Улаан-Эрэг” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 11 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.02-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 7 зорчигчтой (5 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Д-ийн “Ланд крузер-300” загварын автомашин цасанд суусан байсныг  ажиллаж татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.