Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 4-9 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -21-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1-6 градус, бусад нутгаар -9-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, -13-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 3-ны өдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-ний өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-ны өдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 03-ны өдөр зарим газраар, 04-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар, 05, 06-ны өдөр говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32-37 градус, өдөртөө -21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26-31 градус, өдөртөө -12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7-12 градус, өдөртөө +3-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө -17-22 градус, өдөртөө -8-13 градус хүйтэн байна. 5-ны өдөр ихэнх нутгаар, 6-ны өдөр нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
Гал түймэр:
- Хувийн өмчид гарсан: Дорноговь аймаг, Замын-Үүд сум 2 дугаар багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 13:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 3х4 хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн "Гашуун сухайт чиглэлийн 2 дахь километр" гэдэг газарт автозамын зорчих хэсгийн хажууд ачааны 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход автозамын зорчих хэсэгт “Бэйбэн норд бенз НД4250” загварын 2 зүтгүүр шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт “Бэйбэн норд бенз НД4250” загварын зүтгүүрийн бүхээг дотор 1 хүн /жолооч нь байж болзошгүй/ өртөж нас барсан тул цогцос болон хэргийн газрыг Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Нарны замын 45 дугаар байр Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 01:53 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 40 тн-ын багтаамжтай чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 7 дугаар багийн Худалдааны гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 05:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/01/02
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/01/02
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/01/02
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.