Гамшгийн эрсдэлийн мэдээллийн санг хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

A- A A+

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд хийгдсэн өгөгдөл мэдээлэл, эрсдэлийн үнэлгээний үр дүн болон бусад улс, орон нутгийн хэмжээнд хийгдсэн гамшгийн эрссдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний үр дүнг иргэд, олон нийт, шийдвэр гаргагчдад нээлттэй хүртээмжтэй байдлаар хүргэх, эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, төлөвлөлт хийх үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Гамшгийн эрсдэлийн мэдээллийн сан”-г боловсруулж байгаа билээ.

Дээрх мэдээллийн санг хөгжүүлэх, тогтвортой, байнгын үйл ажиллагааг хангах хүрээнд тус төслөөс ОБЕГ-т сервер болон бусад холбогдох тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

 

Энэхүү мэдээллийн санг хөгжүүлснээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслөөс гаргасан эрсдэлийн дата мэдээлэл, түүнчлэн өнөөдрийн байдлаар ОБЕГ-т ашиглагдаж байгаа гамшгийн холбогдох дата, мэдээллийн санг уялдуулан нэгтгэн ашиглах боломж бүрдэхээс гадна иргэд, олон нийт, хуулийн этгээд нь Монгол Улсад бүхий л түвшинд хийгдсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээ болон бусад холбогдох мэдээллийг нээлттэй хүлээж авах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Эрэлч нохойн алба байгуулагдснаас хойш 151 иргэний амь насыг авран хамгааллаа

Эрэлч нохойн сургалтын алба нь 2018 оноос хойш Онцгой байдлын байгууллагын хэмжээнд давхардсан тоогоор 62 нохойг хөтлөгчийн хамт бэлтгэж, 145 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 151 иргэний амь насыг авран хамгаалж, 125 буцалтгүй нэрвэгдэгчийг илрүүлсэн байна.

Штабын дадлагаар дэвшилтэт технологи, цахим үнэлгээний системийг ашиглаж байна

Штабын дадлагаар нөхцөл байдлын зураглал, шуурхай мэдээлэл цуглуулалт, мэдээллийн урсгал, шийдвэр гаргалтын уялдаа холбоог хянах дэвшилтэт технологи, цахим үнэлгээний системийг ашиглаж байгаа гэдгээрээ онцлог юм.

Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал, бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн үүргэвчний зохион байгуулалт, техник хэрэгслийн ашиглалт, холбоо зарлан мэдээллийн дамжуулах ажиллагаа, харилцан ажиллагааны уялдаа холбоо зэрэг нь гамшгийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үндсэн үзүүлэлт болдог онцлогтой.