Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -7...-9 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 01 дүгээр сарын 01-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +2...-3 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.
Гал түймэр:
- Хувийн өмчид гарсан: Төв аймаг, Лүн сум Төв багийн Туулын 3 дугаар гудамжны 202 тоот /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төв/-д12.27-ны өдрийн 08:45 цагийн орчим гарааш, суудлын автомашин, эд хогшлын хамт бүрэн шатсан тухай мэдээллийг 12.27-ны өдрийн 09:51 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн А-ын 12х10 метрийн хэмжээтэй гарааш, “Toyota Rav-4" загварын суудлын автомашин, эд хогшил бүрэн шатаж байсныг 58 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Чингэл багийн 72 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хорооны Нарангийн гол 112 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн 10х8 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Хэрлэн сум Цацал багийн “Цацал” хорооллын 3 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 21:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Тoyota Succeed” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймаг, Булган сум Хулсан шанд багийн “Тарнийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 65 км, сумын төвөөс урд зүгт 25 км/-т12.27-ны өдрийн 16:00 цагийн орчим тус сумын харьяат малчин М явганаар хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.27-ны өдрийн 22:07 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд малчин М/46 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 1 цаг 52 минут ажиллаж 12.28-ны өдрийн 01:12 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 7 км зайд “Хүйсийн хөндий” гэдэг газраас төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олсон.
Цас шаварт суусан: Орхон аймаг, Баян-Өндөр сум Баянбулаг багийн Баян-Өндөр уулан дээр Суудлын автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 12.27-ны өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн Toyota Prius-30 загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2023/12/28
Шинэ мэдээНийт нутгийн дөрвөн хувьд нь өвөлжилт хүнд байна
2023/12/28
Шинэ мэдээСалхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
2023/12/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ