Дорноговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ

A- A A+

 УОК-ын Шуурхай штабаас Дорноговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа. Тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд  Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу үнэлгээ хийхэд 12 аймгийн 30 суманд цагаан зудтай, 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байгаа бөгөөд цагаан зудын нөхцөл бүрдсэн. Зудын эрсдэлтэй сумдад Дорноговь аймгийн Дэлгэрэх, Айраг, Алтанширээ хамаарч байгаа байгаа бол Хөвсгөл, Иххэт сумд цагаанаар зудархуу байдалтай байна.

Мөн өөр аймгийн нутагт 9 сумын 54 өрхийн 35.1 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 10 сумын 231 өрхийн 84.0 мянган толгой мал оторлож байна.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын  чанартай авто зам дагуу ажиллах шуурхай ажлы хэсгийг  энэ сарын нэгнээс эхлэн Айраг суманд байгуулан ажиллаж байгааг энэ үеэр танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ