Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудын нутгаар цас орсон.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.  Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -16...-21 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

  Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 3-8 м/с, -11...-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +3...-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

- Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хорооны Задгай эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 10:23 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход дулааны шугамын худагт хөнжил шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 13:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хорооны “Шар хоолой”-н амны 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 17:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Я-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 

- Автозамын тээврийн осол: Ховд аймаг, Дарви сум Мөрөн багийн "Бор хавтгай" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд зүгт 25 км, Зэрэг сумын төвөөс урд зүгт 35 км-т/ ачааны автомашин онхолдож 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 12.25-ны өдрийн 07:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн  К-ын "Granbird" загварын ачааны автомашин онхолдож иргэн  К /44 настай, эрэгтэй/ нас барсан байсныг ажиллаж 09:14 цагт цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад, иргэн Т /39 настай эрэгтэй, Н /20 настай, эрэгтэй/ нарыг  Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд тус тус шилжүүлэн өгсөн.   

Улаанбаатар хот, Багахангай дүүрэг 1 дүгээр хорооны “Хогийн хонхор” гэдэг газар /дүүргээс урд зүгт 4 км-т/бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.25-ны өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Платз” загварын автомашин цасанд суусан байсныг татан гаргах явцад автомшины жолоодлогын төхөөрөмж эвдэрч явах боломжгүй болсон тул үлдээсэн бөгөөд иргэн Б /56 настай, эрэгтэй/-ыг гэрт нь хүргэж өгсөн.   

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.