Онцгой байдлын байгууллагын 2023 оны шилдэг алба хаагч, анги, салбарууд

A- A A+

        Онцгой байдлын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний алба хаагч, тэргүүний хамт олныг шалгарууллаа.

  Онцгой байдлын байгууллагын 2023 оны “Шилдэг удирдагч”-аар 185 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Бат-Эрдэнэ,

 “Шилдэг мэргэжилтэн”-ээр НОБГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Буяннэмэх

“Шилдэг аврагч”-аар Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Баттулга, НОБГ-ын Аврах ангийн аврагч, ахлах ахлагч Н.Оюунбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-химичин, ахлах ахлагч Ө.Баттулга,

“Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр НОБГ-ын  Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Уламбадрах, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Отгонбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн, гал сөнөөгч, ахлагч Б.Батзориг, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч С. Энхтөр, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Л.Ганхүү, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Өлзий-Орших, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч З.Золбаяр , Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч С. Билгүүн,

“Шилдэг холбоочин”-оор Үндэсний аврах бригадын холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлагч Б.Билгүүн,

“Шилдэг жолооч”-оор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Мижиддорж,      “Шилдэг Улсын нөөцийн салбарын ажилтан”-аар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 159 дүгээр салбарын 070 дугаар цэгийн нөөцийн барааны нярав С.Мельс,

“Шилдэг ажилтан”-аар Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн галын лабораторийн техникч, ахлах ахлагч О.Баттулга,  Жаргалант сэргээн засах төв 113 дугаар ангийн шалган нэвтрүүлэгч,
дэд ахлагч Б.Азжаргал,

“Тэргүүний газар”-аар хурандаа Т.Мөнхдорж захирагчтай Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, хурандаа А.Дашням даргатай нийслэлийн Онцгой байдлын газар, хурандаа М.Адъяабаатар даргатай Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар,

“Тэргүүний хэлтэс”-ээр дэд хурандаа М.Пүрэвжав даргатай НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс,

“Тэргүүний анги”-аар дэд хурандаа А.Отгонбаяр захирагчтай Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги,

“Тэргүүний салбар”-аар дэслэгч Э.Ширнэн захирагчтай Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбар,

“Тэргүүний салаа”-аар ахмад Г.Мөнхбат захирагчтай НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн III салаа,

“Тэргүүний бүлэг”-ээр ахмад Б.Отгонбаяр даргатай НОБГ-ын Аврах ангийн VI бүлэг тус тус шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.