Төрийн дээд одон, медалиар шагналаа

A- A A+

Эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа алба хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар  “Цэргийн хүндэт медаль”-аар НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогч, хошууч Д.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Бат-Оргил,

“Шударга журам медаль”-аар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Т.Жавхлантөгс нарыг,

Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны  “Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын холбогч офицер, төлөвлөлтийн мэргэжилтэн, хурандаа Б.Батсайхан, Санхүү, ар талын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Э.Эрдэнэбаатар, НОБГ-ын мэргэжилтэн, хошууч Ц.Гантулга, Аврах ангийн эмч, дэд хурандаа Х.Энхбат, 119 дүгээр ангийн захирагч, хурандаа А.Алтанбагана, 179 дүгээр ангийн ахлах нягтлан бодогч, хошууч Б.Тэгшжаргал, 185 дугаар ангийн 032 дугаар цэгийн харуул Н.Цэвэгдорж, мөн цэгийн харуул, дэд ахлагч Ж.Чинбаатар нарыг,

 “Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Баттүвшин, НОБГ-ын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Х.Анхбаяр, мөн  мэргэжилтэн, ахмад Б.Амгаланзаяа, мөн газрын мэргэжилтэн, дэслэгч О.Одбаяр, “ДЦС-4” ТӨХК-ийн галын хэсгийн дарга, ахлах байцаагч, ахмад Б.Дамдин,        мөн хэсгийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Бадрахзул, Төрийн ордны гал сөнөөгч, ахлах ахлагч О.Баттогтох, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ү.Сарангоо,   мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Л.Отгонбаатар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн захирагч, хошууч Д.Ууганбаяр,  Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад М.Мөнхболд, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Түвшинтөгс, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн захирагч, хошууч Э.Батзаяа, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Батзориг, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн захирагч, ахмад Б.Нармандах,  мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н. Наранбаатар,  мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Чинбат,  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Батмөнх нарыг тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.