Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, нутгийн зүүн хэсгээр зарим үед 14-16 мс/ хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22-27 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -17-22 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -11-16 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар -5-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с, -11-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 27-ны өдөр Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-ны өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 28-ны өдөр Алтайн салбар уулсаар, 29-ний өдөр нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31-36 градус, өдөртөө -20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -8-13 градус, өдөртөө +3-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө -19-24 градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байна.
Гал түймэр:
- Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо, Туулын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 09:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хананы хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг39 дүгээр хороо хашаанд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 11:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Санёонг истана” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг29 дүгээр хороо, Дунд дарь-Эхийн 26 дугаар гудамжинд түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 3х4 метрийн хэмжээтэй түргэн үйлчилгээний цэг шатаж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 5 дугаар хороо, “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 06:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчяид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Завхан аймаг, Алдархаан сум Чигэстэй багийн "Их-Оргихын хясаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн зүгт 55 км-т/ “Уван” гэдэг газраас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин жалга руу унасан тул гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг аймгийн Эрүүл мэндийн байгууллагаас 12.24-ний өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн жолоодож явсан “Уаз-220695” загварын суудлын автомашин 6 метр орчим гүнтэй жалга руу унасан байсныг ажиллан татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2023/12/25
Шинэ мэдээ“Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
2023/12/25
Шинэ мэдээОн гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
2023/12/25
Шинэ мэдээДээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.