Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна

A- A A+

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна.

Тухайлбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их.

Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Давст, Тэс, Өндөрхангай, Завханы Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл, Тэс, Баянтэс, Түдэвтэй, Яруу, Баянхайрхан, Цагаанчулуут, Сонгино, Эрдэнэхайрхан, Идэр, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Архангайн Жаргалант, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан, Батцэнгэл, Цахир, Тариат, Өвөрхангайн Хужирт, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Жаргалант, Галт, Ренчинлхүмбэ, Шинэ-Идэр, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Хангал, Рашаант, Орхоны Жаргалант, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Хүдэр, Түшиг, Хушаат, Сүхбаатар, Орхон, Зүүнбүрэн, Ерөө, Орхонтуул, Төвийн Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Лүн, Жаргалант, Баянчандмань, Батсүмбэр, Баян, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Бүрэн, Цээл, Эрдэнэ, Улаанбаатарын Өлзийт, Багануур, Дорноговийн Дэлгэрэх, Сүхбаатарын Түмэнцогт, Мөнххаан, Баяндэлгэр, Сүхбаатар, Халзан, Түвшинширээ, Асгат, Эрдэнэцагаан, Уулбаян, Дарьганга, Онгон, Наран, Хэнтийн Дадал, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Цэнхэрмандал, Баян-Адрага, Батноров, Өмнөдэлгэр, Батширээт, Норовлин, Галшар, Дэлгэрхаан, Дархан, Дорнодын Сэргэлэн, Гурванзагал, Булган, Баяндун, Хэрлэн, Дашбалбар, Баянтүмэн, Баян-Уул, Халхголд 10,1-39,0 см.

Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул,  Төв, Дорноговь, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтийн зарим сумдын нутгаар 5,1-10 см, бусад нутагт 1-5 см хунгарлаж шуурсан газартаа 50 см-ээс дээш зузаан цастай байна.  

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ