Бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 15-20 хувийг зарцуулаад байна

A- A A+

УОК-ын Шуурхай штабаас Орхон аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.

Аймгийн хэмжээнд 1069 малчин өрхийн 176.1 мянган толгой мал өвөлжиж байгаа бөгөөд нийт мал сүргийн 27,4 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан.

 Аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд 200 тн өвс, 86.1 тн тэжээлийг 100 хувь бэлтгэснээс өвс, тэжээлийнхээ 15-20 хувийг зарцуулаад байна.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 90 орчим хувьд их, 10 хувьд нь дунд, 0,1 хувьд нь бага эрсдэлтэй гарсан бөгөөд 11, 12 дугаар саруудад 20 гаруй удаагийн цас орсноор цасны зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарч байгаа учраас мал аж ахуйн хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг мэдээллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ