Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын нутгаар цас орсон.  Бусад нутгаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -22...-27 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -19...-24  градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, -20...-22 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 26-нд Халх гол орчмоор цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. 24, 25-нд тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -24...-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж,  Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +3...-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

- Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны задгай  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 07:47 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Д-ийн 15х20 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 10 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороон малын хашаа  шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 07:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 15х10 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.   

Хөвсгөл аймаг, Мөрөн сум Эрхэл багийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 12:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 25 дугаар хорооны задгай мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 22:18 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 4х3 метрийн хэмжээтэй мухлаг шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хорооны задгай харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 05:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1.5 х1.5 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:  

Говь-Алтай аймгийн Дарви сумын Жавхалант багийн “Бага хайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 254 км-т, сумын төвөөс урд зүгт 41 км-т, 46°06'00.0"N 94°07'12.0"E/  12.21-ний өдрийн 23:37 цагт 3.5 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 23:41 цагт  ООГХ-ээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан  Дарви сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.   

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн "Эрдэнэ-Ус " гэдэг газар /аймгийн төвөөс баруун  зүгт 27 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 12.20-ны өдрийн 18:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.20-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Б /54 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 12.21-ний өдрийн 01:25 цагаас зохион байгуулж 10:49 цагт тус багийн "Хөтөл" гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 10 км/-аас эсэн мэнд олсон.   

Архангай аймаг, Эрдэнэбулган Цогт-Уул багийн 1 дүгээр гудамжинд сурагч М нь 12.20-ны өдөр хичээлээ тараад гэртээ хариагүй тухай дуудлагыг 12.21-ний өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч М /15 настай, эмэгтэй/-г 18:55 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд олсон.

Ховд аймаг, Дарви сум Дэлгэр багийн “Цагдуулт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс урд зүгт 32 км-т/ Тус сумын харьяат малчин Г нь 12.21-ний өдрийн 10:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 22:15 цагт хүлээн авсан. Дарви сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд  малчин Г /48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өндөр хаднаас унаж хөлөө хугалсан байхад нь 01:15 цагт тус багийн "Цагдуулт" гэдэг газар /гэрээс эь хойд зүгт 9 км/-аас эсэн мэнд олсон.  

Бусад төрлийн осол /ажиллагаа/ - Бусад: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 39 дүгээр хороо 12 давхар орон сууцны байрны цахилгаан шат гацаж дотор нь 1 хүн агааргүйтсэн тухай дуудлагыг 12.21-ний өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн Ц /66 настай эмэгтэй/-г цахилгаан шатнаас эсэн мэнд гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ