Цасны зузаан талдаа 18-20 см, жалгандаа 30-50 см зузаан байна

A- A A+

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр болон энэ сарын эхээр цас орж цочир хүйтэрсэн.

Түшиг, Цагааннуур Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Ерөө, Хүдэр, Хушаат, Сантын хойд тал, Мандал сумын хойд хэсгээр цас их орсон бөгөөд цасны зузаан талдаа 18-20 см, жалгандаа 30-50 см зузаан байгаа бөгөөд цаашид цас нэмж орвол дээрх сумдад өвөлжилт хүндрэх, цаашлаад аймгийн хэмжээнд хаваржилтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна.

Мөн 17 сумын 57 багийн 9884 малчин болон мал бүхий өрхөд хоёр  сая толгой мал өвөлжиж байгаа юм.

 Малчдын түвшинд 165.5 мянган тн өвс, 1000  тн сүрэл, 14.4  мянган тн ногоон тэжээл, 34.5  мянган тн үйлдвэрийн тэжээл, 5.5 мянган тн дарш, 80 тн гар тэжээл, 3.9 мянган тн эрдэс тэжээл бэлтгэсэн нь малчин болон мал бүхий иргэдийн түвшинд бэлтгэх өвс, тэжээлийг 97.2 %- тай бэлтгэл хангасан гэж УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулсан цахим хуралд танилцууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ