Онцгой байдлын байгууллагын nema.gov.mn цахим хуудсыг орчин цагийн техникийн шинэчлэл, цаг үеийн хэрэгцээ, шаардлага, иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэн монгол, англи, монгол бичгийн хувилбартайгаар шинэчилж, гар утсаараа бүх төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүллээ.

Онцолбол:
Хэрэглэгч төвтэй болгож, belenbai.mn сайтын гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл, галын дүгнэлт, улсын хэмжээнд тохиолдсон гамшигт үзэгдэл, учирсан хохирол, өссөн дүнгээр, үндсэн үзүүлэлтийг сар, өдрөөр гаргасан дата мэдээлэл болон урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, гарын авлага зэрэг бүхий мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн.
Гамшиг, ослын дуудлага мэдээлэл өгөх гэж байгаа иргэн сайт руу хандсанаар 101,105 дугаарлуу автоматаар залгах боломжтой. Мөн мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж үсгийн фондын хэмжээг томруулах болон зөвлөмж мэдээллийг сонсох боломжтой боллоо.
Өөрийн оршин суугаа болон зорчиж байгаа газрынхаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг гар утсаараа авах боломжтой зэргээр хөгжүүлэлтийг хийлээ.

2023/12/21
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2023/12/21
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2023/12/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ