Даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, холбогдох дүрэм, журмуудыг баталлаа

A- A A+

ОБЕГ-ын даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хурлаар холбогдох дүрэм, журам, зааврыг хэлэлцэн баталлаа. Тухайлбал, “Сум, галт хэрэгсэлтэй харьцах үеийн заавар”, “Өндрөөс аврах ажиллагаа зохион байгуулах заавар”, “Хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах хяналтын хуудас”, ОБЕГ-ын даргын 2017 оны А/323 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, дадлага зохион байгуулах заавар”-т оруулсан нэмэлт, өөрчлөлт, “Гал түймэр унтраах, аврах анги, эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн баримт бичиг баталгаажуулах тэмдэг хэрэглэх журам”-ын төсөлтэй тус тус танилцаж, эцэслэлээ.

Мөн энэ үеэр  албаны  nema.gov.mn сайтын шинэчлэл болон гамшиг, аюулт үзэгдэл ослын бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэлт, хөгжүүлэлт, Онцгой байдлын байгууллагаас төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд  хийсэн дүн шинжилгээ үнэлгээний тайланг танилцуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ