Зудын эрсдэлийн үнэлгээгээр дунд эрсдэлтэй гарсан байна

A- A A+

УОК-ын Шуурхай штабаас Дархан-Уул аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.

Тус аймагт  4 сум, 12 баг, 31 хот айл, мал бүхий 2181 өрхөд хонин толгойд шилжүүлснээр 567.4 мянган толгой мал өвөлжиж хаваржина.  Мөн Сэлэнгэ аймгийн хил залгаа Сайхан, Хушаат, Ерөө, Жавхлант, Мандал, Баянгол суманд 62 өрхийн 11.4 мянган толгой мал, өөрийн аймгийн Хонгор сумын нутагт Шарын гол, Орхон сумын 48 өрхийн 7763  толгой мал өвөлжиж байна.

Малчдын түвшинд 38.7 мянган тонн хадлан бэлтгэсэн бөгөөд энэ сарын 20-ны байдлаар малчид бэлтгэсэн хадлангийн 20-30 хувийг хэрэглэж эхлээд  байна.

Алслагдсан болон отор нүүдэл хийх байгаа айл өрх, иргэний судалгааг  гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Аймгийн хэмжээнд хийсэн зудын эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс дунд түвшний эрсдэлтэй гарсан бөгөөд аюулгүйн болон аваарын нөөцийн бүрдүүлэлт 92 %-тай хангагдсан байгааг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ