Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун  хагаст  үүлшиж, баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -33-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,  Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -26-31 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14-19 градус, бусад нутгаар -21-26 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с, -21-23 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-ний өдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-ны өдөр Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд  5-10 м/с. 24, 25-ны өдөр тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -37-42 градус, өдөртөө -24-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -32-37 градус, өдөртөө -20-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -26-31 градус, өдөртөө -14-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15-20 градус, өдөртөө -3-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21-26 градус, өдөртөө -9-14 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

- Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо суудлын автомашин байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 07:31 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн Ниссан тийда загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 31 дүгээр хороо, Монелийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 12х21 метрийн хэмжээтэй нийтийн байрны 3х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн 46 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 18:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн зүүн хана, 4х6 метрийн хэмжээтэй гарааш,  Приус-20 загварын суудлын автомашин шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цасанд суусан: Дундговь аймаг, Цагаандэлгэр сум 3 дугаар багийн “Суварга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/Говьсүмбэр аймгаас Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан 1 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.20-ны 14:12 цагт хүлээн авсан.  Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн А-ын  “Тоёота приус-20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллан татан гаргасан

Дундговь аймаг, Баянжаргалан сум 1 дүгээр багийн “Тогоо булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 150 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ Баянжаргалан сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой суудлын автомашин цасан суусан тухай дуудлагыг 12.21-ний өдрийн 02:49 цагт хүлээн авсан. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын мэргэжлийн ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн Тоёота приус-20"загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Голын мөсөнд цөмөрсөн: Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, “Их ам” гэдэг газар Суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 12.21-ний өдрийн 03:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У-ын Тоёота приус-30 загварын суудлын автомашин, иргэн  Б-ийн  Мини күүпер загварын суудлын автомашинууд “Туул” голын мөсөнд цөмөрсөн суусан байсныг  ажиллаж татан гаргасан.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.