Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлог, ард иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүргэдэг nema.gov.mn сайтыг 2017 оноос хойш зургаан жилийн дараа MNS 6285:2017 төрийн байгууллагын вэбсайтад тавих стандартын дагуу шинэчлэн олны хүртээл болголоо.
Энэ удаагийн вэбсайтыг хэрэглэгч хэрэглэхэд хялбар, ойлгомжтой болгож, гамшиг, ослын мэдээ, мэдээллийг хүлээн авахад илүү хялбар болгох зорилгын хүрээнд ХЭРЭГЛЭГЧ ТӨВТЭЙ сайт болгож шинэчлээд байна.
Орчин цагийн техникийн шинэчлэл, цаг үеийн хэрэгцээ, шаардлага, иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэн шинэчилсэн цахим сайтад гамшиг, ослын талаарх нэгдсэн статистик, иргэд, олон нийтэд зориулсан зөвлөгөө, мэдээлэл бүхий belenbai.mn, Цаг уурын байгууллага болон Статистикийн үндэсний хорооноос гаргадаг гамшиг, ослын талаарх мэдээ, мэдээлэл болоод албаны хэмжээнд өрнөж байгаа онцлох үйл явдлуудыг цаг алдалгүй богино хугацаанд шуурхай авах боломжийг бүрдүүллээ.

Мөн гар утсаараа иргэн бүр өөрт хэрэгцээт шаардлагатай бүхий л мэдээллийг авах боломжтой болгож, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан шинэчилсэн гэдгээрээ онцлогтой юм.
Тухайлбал,
Онцгой байдлын байгууллагатай холбоотой гарсан бодлогын бичиг баримт, хууль тогтоомжийг хялбар байдлаар ангилж хайх боломжит бүтцийг бий болгосон. Өөрөөр хэлбэл, нэр, дугаар, батлагдсан огноогоор хайх боломжтой болсон. Нэг үйлдлээр хаанаас ч хайлт хийх боломжтой бөгөөд хайлтын алгоритмд Google-ийн хайлтын аргыг ашигласан.
Сайтыг мэдээ, нийтлэл хэсгийг хэрэгцээт функцүүдээр сайжруулж, сошиал сувгуудад тохиромжтой мэдээлэл түгээх боломжуудыг бүрдүүлж, уншигч хэрэгтэй мэдээ, мэдээллээ өөрийн сошиал сувгаар бусдад түгээх боломжтой боллоо.
Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж үсгийн хэмжээг ихэсгэх, багасгах тохиргоог хийж, гамшиг, ослын дуудлага мэдээлэл өгөх гэж байгаа иргэн сайт руу хандсанаар 101,105 дугаар луу автоматаар залгах боломжтой болгосон зэргээр хуудас бүрээс чухал шаардлагатай үйлдлүүдийг авах боломжуудыг компьютер, гар утаснаас үзэхэд тохиромжтой байдлаар шинэчиллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


2023/12/20
Шинэ мэдээ“Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
2023/12/20
Шинэ мэдээОн гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
2023/12/20
Шинэ мэдээДээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.