.jpeg)
УОК-ын Шуурхай штабаас Увс аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо.
.jpeg)
Аймгийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон. Арван суманд 25-40 см, бусад сумуудын нутгаар 5-20 см, хунгарласан газартаа 60-90см зузаан цасан бүрхүүлтэй.
Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 20 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 80 гаруй хувьд хэтэрч гарсан байна.
Аймгийн хэмжээнд 19 сумын 91 багийн 5830 хот айл болон 11.366 өрхийн 2.9 сая толгой мал өвөлжих бөгөөд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 200 тн өвс, 70 тн тэжээл, 30 тн дарш бэлтгэжээ.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, даван туулах, нөхцөл байдал хүндэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
.jpeg)

2023/12/15
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2023/12/15
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2023/12/15
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ