“Багц мэдээ” үйлчилгээг нэвтрүүлж, бүх сумдын малчдад урьдчилан сэргийлэх болон анхааруулга мэдээллийг хүргэж байна

A- A A+

УОК-ын Шуурхай штабаас Говь-Алтай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Говь-Алтай аймгийн нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтсон.  Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Уул, Тайшир cуманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Хөхморьт, Жаргаланд сумд цагаанаар зудархуу байдалтай байна.

Байгаль цаг уурын болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд “Багц мэдээ” үйлчилгээг  нэвтрүүлж, бүх сумдын малчдад цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх болон анхааруулга мэдээллийг хүргэж байна.

Аймгийн хэмжээнд отор нүүдэл хийж байгаа 112 айл байгаа бөгөөд эдгээр иргэдийн мэдээллийн цахим санг үүсгэн, эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байгаа гэдгийг энэ үеэр танилцууллаа.

УОК-ын Шуурхай штабаас малчид, иргэдтэй хамтран ажиллаж, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зэргээр үйл ажиллагаагаа төлөвлөн, өвөлжилтийг эрсдэл багатай даван туулахад тал бүрийн оролцоог хангахыг анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ