Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж, судалгааны ажлуудыг хэлэлцлээ

A- A A+

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн “Эрдмийн зөвлөл”-ийн III хуралдаан болж, “Гамшгийн үед ашиглах түр байрны өнөөгийн байдал, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт, зарим улс орны туршлага” сэдэвт судалгааны ажлын эцсийн тайланг хэлэлцэж, хүлээн авлаа.

“Гамшгийн үед ашиглах түр байрны өнөөгийн байдал”  сэдэвт судалгааны ажлын хүрээнд гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх түр байрны өнөөгийн байдалд шинжилгээ хийн, олон улсын туршлага, сургамжид тулгуурлан сайжруулах боломжийг тодорхойлсон юм.

Харин “Гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт, зарим улс орны туршлага” сэдэвт судалгаагаар гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн эрхзүйн зохицуулалт, түүний өнөөгийн байдалд шинжилгээ хийж, зарим улс орны туршлага дээр тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн эрхзүйн зохицуулалтыг сайжруулахад анхаарах асуудлыг тодорхойлж санал, зөвлөмж боловсруулаад байна.

Мөн тус хурлаар ОБЕГ-ын захиалгат “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжил олгох, сургалтын өнөөгийн төлөв байдал, түүнийг сайжруулах асуудал”, “Улаанбаатар хотын гал түймэр унтраах, аврах ангиудын хүрэлцээ, хэрэгцээ шаардлага”, “Улаанбаатар хотын авто зам гудамж талбайгаар гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашины зорчих боломжийг судлах” сэдэвт судалгааны ажлын явцын тайланг хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ