.jpeg)
УОК-ын Шуурхай штабаас Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Тус аймагт энэ жил 112 багт 9699 хот айлын хонин толгойд шилжүүлснээр 7.6 сая толгой мал өвөлжиж, хаваржина.
Өнөөдрийн байдлаар Баянгол, Төгрөг, Гучин-Ус сумдад Өмнөговь аймгийн Булган, Мандал-Овоо, Сэврээ сумдаас 69 өрхийн 49.1 мянган мал, Гучин-Ус, Баруунбаян-Улаан сумдад Баянхонгор аймгийн Богд, Баянлиг сумаас 16 өрхийн 7.6 мянган толгой мал отор хийж байна.
.jpeg)
Нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд Богд, Баян-Өндөр, Төгрөг, Уянга, Бат-Өлзий, Хархорин, Есөнзүйл, Хужирт, Бүрд сумдын зудын эрсдэлийн түвшин өндөр, бусад 14 сум дунд эрсдэлтэй гарсан.
Тиймэээс зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг танилцууллаа.
.jpeg)
УОК-ын шуурхай штабаас өвөлжилт хүндрэх эрсдэлтэй сумд болон отор нүүдэл хийж байгаа иргэдийн нарийвчилсан судалгаа гаргах, эмнэлгийн болоод төрийн үйлчилгээг хүргэхэд анхаарч, эрсдэл багатай даван туулахад байгууллага хоорондын уялдаа холбоог сайтар хангаж ажиллахыг чиглэл болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
.jpeg)
2023/12/19
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2023/12/19
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2023/12/19
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.