Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан, Дорноговь, Дундговь, Завхан, Увс, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл  аймгуудад цас орж, 10-18 м/сек хүртэл хүчтэй цасан шуурга болсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс, Хяргас нуур орчим, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2…+3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -21…-26 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг халуун усны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 08:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход Ө-н халуун ус газрын 50х14 метрийн хэмжээтэй барилгын сауны хэсгийн тааз шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог 4 дүгээр баг /аймгийн төвөөс хойд зүгт 150 км, сумын төвөөс хойд зүгт 1 км/-т тус аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 20:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Mercedes Benz ACTROS-2551 LS” загварын чиргүүлтэй  автомашин бүрэн шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Дадал сумын Онон 1 дүгээр багийн “Барчийн булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км, сумын төвөөс баруун урд зүгт 14 км/-т 11.14-ний өдрийн 10:30 цагийн орчим 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 12.05-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн А-ын 4 ханатай гэр, эд хогшлын хамт 11.14-ний өдрийн 10:30 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг иргэн А аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Булгийн 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 2 дугаар байрны 1 дүгээр орц гал гараад байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 06:42 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 45 м2 2 өрөө байрны үүдний хэсэг, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 40 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

3.ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км-т 12.05-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг 12.06-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Ц /54 настай, эрэгтэй/, Н /51 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 01:25 цагаас зохион байгуулан ажиллаж байна.

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Цогцос гаргах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны “Содон” хорооллын 103 дугаар байр Байрны өргөтгөл дээрээс цогцос буулгах гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 05:32 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /15 настай, эмэгтэй/ 15 давхар барилгын дээврээс үсэрч тус барилгын худалдаа үйлчилгээний зориулалттай өргөтгөл дээр унаж нас барсан байсныг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ