Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Увс, Ховд аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. 

 Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14…-19 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с, -9…-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 2-нд Алтайн салбар уулсаар, 3,4-нд зарим газраар 14-16 м/с, 05-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна.


2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буга багийн “Төв”-ийн 1 дүгээр гудамжинд 11.30-ны өдрийн 04:30-05:00 цагийн орчимд гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Ж-ийн 6 ханатай гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:38 цагт Дөрвөлжин сумын Засаг даргын орлогч, аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Зүүн сэлбэ”-ийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 11:16 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 12х8 метрийн хэмжээтэй агуулах, дотор нь хураалттай байсан цахилгаан дамжуулах кабель утас, бараа материал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Гоодойн зуслан”-гийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 01:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э.Отгонбилэгийн 12х10 хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар гудамжны байрны зоорийн давхарт эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ны өдрийн 04:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн “Наалдан пад” гутал засварын өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний 05:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 4 ажиллаж унтраасан. 


3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

– Автозамын тээврийн осол: Булган аймгийн Булган сумын Ачуут багийн “Цагаан хаалга” гэдэг газар  2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Д нь “Сонато-6” загварын автоташин жолоодож яваад Булган аймгийн Бүрэгхангай сумаас, Орхон аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ын “Приус-20” загварын автомашиныг мөргөсний улмаас иргэн  Н /59 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.     

 Цас шаварт суусан: Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Урд 61-ын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 29 км-т, сумын төвөөс хойд зүгт 7 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.30-ны өдрийн 07:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн Приус-20 загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан. 

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дээд хярганы- Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 197 км, сумын төвөөс зүүн зүгт 16 км-т/ Суудлын автомашин эвдэрсэн тухай дуудлагыг 11.30-ны өдрийн 15:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Оргих багаас Тосонцэнгэл сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Т-ийн “Хайлүкс” загварын автомашин эвдэрсэн байсныг чирч Тосонцэнгэл сумын төвд авчирсан.     

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.