Газар хөдлөлтийн улмаас 4 хүн нас барж, 44,000 оршин суугч тог, цахилгаангүй болжээ

A- A A+

Филиппин улсын Минданао хотын ойролцоо энэ сарын 2-ны өдрийн 22:00 цагийн орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн улмаас 4 хүн нас барж, олон мянган хүн хүнд бэртсэн бөгөөд 44,000 оршин суугч тог, цахилгаангүй болсон байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын сэрэмжлүүлгийн систем идэвхжиж, 3 метрийн өндөр цунами үүсэж болзошгүй гэж анхааруулжээ.

Далайн эрэг орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. Одоогоор учирсан хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг албаныхан мэдээлжээ.


Эх сурвалж: www.reuter.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ