“Оливер” хар салхины улмаас 439 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна

A- A A+

Германы цаг уурчид газар дундын тэнгисээс үүсэлтэй шинэ хар шуургыг “Оливер” гэж нэрлэжээ. Энэхүү оливер хар салхи нь энэ сарын 29-30-ны өдрүүдэд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байна. Крым, Краснодар мужуудад салхины хурд 25-30 м/с хүрч шуурч байгаа бөгөөд энэ үед хүчтэй шуурганы цөм нь Украин, Беларусийн зүүн хил дээр, Ростов муж, ОХУ-ын  төвийн баруун бүсүүдээр буюу Херсон, Запарожье мужуудын бүс нутгаар эрчимтэй нөлөөлж байгаа аж.

Хар салхи шуурч ,600 орчим километр замыг туулаад байгаа бөгөөд Крымд 43 мянган хүн цахилгаангүй, 116 суурингийн оршин суугчид хэсэгчлэн усгүй болж, нийт 1,3 тэрбум рубль давсан хохирол учраад байна.

ОХУ-ын Төрийн зөвлөлийн дарга Владимир Константиновын хэлснээр зөвхөн Бахчисарай мужид  гэхэд хохирлын хэмжээ 250 сая рубльд хүрчээ.

Хар салхины улмаас 160 өрхийн орон сууц, 100 айлын хашаа усанд автаж, 439 хүнийг нүүлгэн шилжүүлснээс 66 нь хүүхэд байна. Үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгахаар  Онцгой байдлын 62 багийн нийт 184 алба хаагч, 68 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.


Эх сурвалж: https://www.kp.ru/daily/27588/4858685/

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ