Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн илтгэлүүдийг хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулав

A- A A+

Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойг угтан Онцгой байдлын сургуулиас салбарын эрдэмтэн, судлаачдын дунд “Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд ДХИС болон ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, МУИС болон БНСУ-ын Чангшин их сургуулийн эрдэмтэн, судлаачдын 20 гаруй илтгэлээс 9 илтгэлийг хэлэлцүүлж, шилдгүүдээ тодруулсан байна.

Тэргүүн байрт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Л.Ариунцэцэгийн “Дорнод Монголын хээрийн түймрийн шатах материалыг (ургамлын газрын дээрх биомасс) тооцоолоход диск хэлбэрт хэмжигчийг ашиглах нь”, дэд байрт БНСУ-ын Чангшин Их сургуулийн Гал унтраах мэдээллийн технологийн инженерийн тэнхимийн магистрант Б.Хурболд, Б.Бат-Эрдэнэ, Б.Баянжаргал нарын “Обьектын гал түймрийн эрсдэлийг бууруулах, үнэлгээ хийх симуляци аргачлал”, гутгаар байрт ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Гамшгийн удирдлагын судалгааны секторын эрхлэгч, доктор, дэд профессор, ахмад Т.Өсөхжаргалын “Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн чадавхыг сайжруулах зарим арга зам” сэдэвт илтгэлүүд шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар обьектын болон ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах, эрдэмтэн, судлаачид болон мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг уялдуулах, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлж дэвшилтэт техник технологи, инновацын шинэлэг санааг нэвтрүүлэх ач холбогдолтой байлаа гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ