Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтнүүдийн сургалт боллоо

A- A A+

ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтнүүдийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж, төрийн болон албаны нууцын тухай хууль, төрийн албан хаагчийн ёсзүй, орчин үеийн хүний нөөцийн удирдлага дахь хөдөлмөрийн харилцаа ба ёс зүйн асуудал, гүйцэтгэлийн үнэлгээний журам, түүний шинэ зохицуулалт,  хувь хүний мэдээллийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээллээ дээшлүүлсэн юм.

Мөн Онцгой байдлын байгууллагын цэргийн албаны зохион байгуулалт, заавар, Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн бодлого, анхаарах зарим асуудал,  Онцгой байдлын байгууллагын сургалтын бодлого, төлөвлөлтийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ